Номын нэрийн тухайд
Монгол хэлнээ “Төгөлдөршсөн эр хүн” гэж буулгасан угхүү ном нь угтаа эх Англи хэл дээрээ “Мaximized Manhood” нэртэй болно. Энд номын нэрийн утгын талаар хэдэн үг хэлмээр байна.
Англи хэлний “mахimized” буюу “maximize” хэмээх үйл үг нь монголчилбол “аливаа зүйлийг боломжтой бүх хүчин чадлынх нь дээд цэг хэмжээнд тултал, бүрэн дүүрэн ашиглах, хэрэглэх, хэрэгжүүлэх, өсгөх” гэсэн ерөнхий утгатай болно.
Харин “manhood” гэдэг нь Монгол хэлнээ “эр хүн, эр хүн байх, эрийн цээ, эр нас, ахуй үе” гэх утга илэрхийлнэ.
Миний бие “төгөлдөршсөн” буюу “төгөлдөршил” гэдэг үг нь Англи хэлний “мaximize” хэмээх үгийн утгыг бүрэн гаргаж чадах үг мөн хэмээн сонгосон маань энэ.
Тус номдоо “төгөлдөршил” гэдгийг “аливааг хүчин чадлынх нь дээд хэмжээ хязгаарт тултал бүрэн дүүрэн ашиглах, хэрэглэх, хэрэгжүүлэх” гэсэн дээрх утгаар хэрэглэсэн болно.
Тиймээс энэ хоёр утгыг холбон авч үзвэл, “Эр хүнийхээ амьдралыг бүрэн дүүрэн амьдрах ” гэсэн утга гарч байгаа юм.
Дүгнэж хэлэхэд, энэхүү ном маань ямар нэгэн төгс төгөлдөр болчихсон, өчүүхэн ч гэм нүгэл, өө сэвгүй эр хүний тухай өгүүлсэн бус, харин Бурхан таныг анхнаасаа зорин байж бүтээсэн тэр эр хүн буюу Христтэй адил эр хүн байж, амьдралынхаа тал бүрээр Бурханы таалал ерөөл дор байхын тул өсч төлөвшиж, өөрт буй хүчин чадлаа дээд зэргээр ашиглан, бүрэн дүүрэн амьдрахыг л сургасан ном болно.
Орчуулагч
#МаранатаСонсдогНом #ЭдвинЛуисКоол #ТөгөлдөршсөнЭрХүн

- Category
- HOTELS PORTUGAL
Commenting disabled.